/2023.9.21/ Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэмт хэргийн статистик мэдээллийг цувралаар хүргэж байна. Өмнө нь Хэнтий аймаг хүнд гэмт хэргийн гаралтаар тэргүүлдэг мэдээллийг хүргэсэн.
Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн зүйл ангиас "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" гэмт хэргийн тоо баримтыг хүргэж байна.
Сонирхолтой нь, энэ төрлийн гэмт хэрэг аймгуудад 10 хүрэхгүй тоогоор гардаг байхад Өмнөговь аймагт өнгөрөгч онд 12, энэ онд 29 гарчээ. Энэ хоёр онд тус аймаг энэ гэмт хэргээр тэргүүлжээ. Тухайлбал, Цогтцэций суманд хамгийн олон буюу 18 удаагийн "Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх" төрлийн гэмт хэрэг гарсан байна.