Жирэмсэн эхнэрээ удаа дараа зодсон этгээдэд 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жирэмсэн эхнэрээ удаа дараа зодсон этгээдэд 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ

/2023.09.21/: Иргэн Г.А нь жирэмсэн эхнэрээ 2023 оны тавдугаар сард 2 удаа, 2023 оны өвөл, 2023 оны гуравдугаар сард үл ялих зүйлээр шалтаглан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Прокуророос Г.А-г жирэмсэн эмэгтэйн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд буюу эхнэр, нөхөр, үр хүүхэд, хамтран амьдрагчдаа бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан ба байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа хүчирхийлэл үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаарддаггүй.

Жирэмсэн эмэгтэйг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Г.А-гийн жирэмсэн эхнэрээ 4 удаа зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь ялтан шүүхээс тогтоосон чиглэлээс гадагш явахыг хориглодог бөгөөд энэ хориглолтыг зөрчсөн тохиолдолд хорих ялаар сольдог журамтай.

Эх сурвалж: ШҮҮХ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.