Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад оролцлоо

/2023.09.21/: НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) болон “Делойт” компани хамтран НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 28 дугаар Бага хурлыг АНУ-ын Нью Йорк хотноо есдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

“Хүнсний талаар бодоцгооё, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгаж, хүнсний хангамжийг шинэлэг аргаар нэмэгдүүлэхэд хамтран ажиллая” уриан доор зохион байгуулсан уг хуралд дэлхийн төр засгийн болон хувийн хэвшлийн өндөр дээд түвшний төлөөллүүд оролцсон бөгөөд Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг оролцож Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, монгол малчдын өвлийг өнтэй давдаг арга туршлагаас хуваалцлаа.

No description available.

Уулзалтаар дэлхийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцов.

Түүнчлэн НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын Инновацийн лаборатори, “Делойт” компанийн Хүнсний ирээдүйн санал санаачлагад үндэслэн хүнсний тогтвортой системийг хөгжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцлээ.

Энэхүү уулзалт нь Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн форум болон 2024 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлын үеэр зохион байгуулах “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” зэрэг томоохон арга хэмжээнүүдийн бэлтгэл ажил болж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Эх сурвалж: УИХ

“Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
“Халамжаас хөдөлмөрт” нэгдсэн өдөрлөг, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.