Хотын стандартыг батлуулах журмын төсөлд санал авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын стандартыг батлуулах журмын төсөлд санал авч байна

/2023.09.19/: Аливаа хотын хөгжил нь иргэд, оршин суугчдад чиглэж, амьдралын таатай орчныг бүрдүүлсэн байх ёстой.

Хүн төвтэй хотын хөгжлийн түлхүүр нь олон улсын жишигт нийцсэн хотын стандартын тогтолцоог бүрдүүлэх явдал юм. Хотын стандарт гэдэг нь хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөлийг тодорхойлсон хэм хэмжээ.

Тус стандартыг мөрдсөнөөр иргэдийн амьдралын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ орчны ая тухтай, эрүүл, аюулгүй байдал хангагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ. Мөн улс орын эдийн засаг, нийгэмд бодитой эерэг нөлөө үзүүлэх юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг НИТХ-аар батлуулсан.

Энэ хүрээнд тус стандартыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг боловсруулж байна. Тус журмын зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэн, түүнд хамаарах үйл ажиллагааг зохицуулахад орших юм.

Иймд иргэн та хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд ЭНД дарж саналаа илгээн үү.

Эх сурвалж: НЗДТГ

Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна
Эрсдэл өндөртэй 354 албан тушаалтны ХАСХОМ-ийг нарийвчлан шалгаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.