/2023.09.12/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол орны нэн ховор амьтан Мазаалай баавгайг хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан эхэллээ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ахалж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, амьтан судлаач, амьтан хамгааллын чиглэлийн төрийг бус байгууллагуудын судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцож байна.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн тогтно.
- Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах,
- 2024 онд хамгааллын ажлын төсвийг улсын төсөвт шинээр суулгах
- Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох
- Жил бүрийн 02.28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох
- ОУ-ын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Эх сурвалж: БОАЖЯ