Meta компани хүлээлт үүсгээд байсан Threads-ийн вэб хувилбарыг гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Meta компани хүлээлт үүсгээд байсан Threads-ийн вэб хувилбарыг гаргалаа

Meta is planning to roll out the web version of Threads -- one of its most-requested features -- over the next few days.

Threads аппликэйшнийг урьд нь зөвхөн гар утсанд татаж суулган ашигладаг байсан бол өнөөдрөөс эхлэн вэб хувилбар нь ажиллаж эхэллээ.

Өчигдөр Threads дээр оруулсан нийтлэлдээ компанийн захирал Марк Зукерберг хэрэглэгчдийг удаан хүлээлгэсэн вэб хувилбарыг ойрын өдрүүдэд ажиллагаанд оруулж байгаа талаараа дурдсан юм. Ингэснээр хэрэглэгчид өөрийн компьютерийн браузер ашиглан, Threads-ийн нийтлэлүүдийг уншиж, өөрөө нийтлэл оруулж болдог болох нь.

Эхний ээлжинд энэхүү вэб хувилбар нь гар утасны аппликэйшнээсээ харагдах байдлын хувьд бага зэрэг өөр байх бололтой. Гэхдээ Threads багийн хөгжүүлэгчид хурдтай ажиллаж, ойрын хугацаанд вэб хувилбарын ашиглалтыг сайжруулна гэж амалсан байна.

Анх вэб хувилбар гарах тухай яриа өнгөрсөн долоо хоногт Инстаграмын багийн ахлах Адам Моссери Инстаграм дээр бичсэн коммэнтдоо дурдсанаар анх гарсан ба тухайн үед Threads-ийн вэб хувилбар нь бага сага програмчлалын алдаатай байгаа тул сайжруулалт шаардлагатай байна гэж байв.

Threads нь анх гарснаасаа хойш долоо хоногийн дотор 100 сая хэрэглэгчийн босго давж, Х буюу хуучнаар Твиттерийн хүчтэй өрсөлдөгч болох нь гэсэн хүлээлт үүсгэсэн билээ. Гэвч тун удалгүй аппликэйшний хандалт огцом буурч, одоогийн байдлаар оргил үеийнхээсээ хандалт нь 70 хувиар унаад байгаа юм.

Текст суурьтай Твиттертэй өрсөлдөх зорилгоор хамгийн энгийн үйлдлүүдтэй анхны хувилбараа суулгасан нь Твиттерээс маш олон үйлдлээрээ дутмаг, дөнгөж л нийтлэл оруулж, бусад хэрэглэгчдийг дагах, бусдын нийтлэлийг дахин нийтлэх гэх зэрэг энгийн хэдэн үйлдэлтэй байсан нь хэрэглэгчдийн хувьд хангалтгүй байсан гэж хэлж болно. Тухайлбал, Твиттерээс ялгаатай нь Threads-ийг компьютерийн браузэр дээр ашиглах боломжгүй, мөн сэдвээр болон түлхүүр үгээр хайлт хийх боломжгүй байв.

Тиймдээ ч хэрэглэгчид маш олон үйлдлүүдийг нэмж оруулахыг Meta компани, Марк Зукербергээс шаардаж байсны дотор хамгийн их эрэлттэй байсан үйлдэл нь вэб браузэр дээр ашиглах байсан юм. Харин шинэ хувилбарт энэ үйлдлийг оруулж өгснөөрөө Meta одоо л жинхэнээсээ X Платформтой өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Учир нь олон нийтийн сүлжээний хамгийн хүчирхэг хэрэглэгчид болох томоохон брэндүүд, компаниуд, олны танилууд, сэтгүүлчид нь вэб хувилбар голдуу ашиглаж, зураг, бичлэг зэрэг контентуудыг компьютер ашиглан нийтэлдэг онцлогтой юм.

Эх сурвалж: petapixel

ТАНИЛЦ: Цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлтгэх шаардлагатай зүйлсийн шинэчилсэн жагсаалт
ТАНИЛЦ: Цэцэрлэгийн хүүхдүүдэд бэлтгэх шаардлагатай зүйлсийн шинэчилсэн жагсаалт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.