Г.Занданшатар: Боловсролын чанар, хүртээмж сайжрах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Боловсролын чанар, хүртээмж сайжрах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн

No description available.

/2023.08.22/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймгийн боловсролын салбарын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг тэргүүтэй, Нийгмийн бодлогын хэлтэс, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд зэрэг 50 гаруй хүн оролцсон юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ үеэр Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэн батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн талаар танилцуулахын зэрэгцээ, Баянхонгор аймгийн хэмжээнд боловсролын салбарт тулгамдсан асуудал, төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар ярилцлаа.

No description available.

Тэрбээр, технологийн IV хувьсгал, тектоник шилжилт буюу дэлхий нийтийн өөрчлөлтийн энэ эрин үед багш нараас ч өөрчлөлтийг шаардаж байна. Бид уламжлалт сурган хүмүүжүүлэх арга барилаа ч өөрчлөх шаардлагатай. Боловсролын ерөнхий хуулийг үүнд нийцүүлэхийг зорьсон гэдгийг онцлон тэмдэглэв.

No description available.

Мөн хуулиар багш бэлтгэх тогтолцоо, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих улмаар боловсролын чанар, хүртээмж сайжрах эрх зүйн үндсийг бүрдүүлснийг дурдахын зэрэгцээ багшийн нийгмийн баталгааг сайжруулж сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг эхний 5 жил тутамд, үргэлжлүүлэн олгохдоо дараагийн 3 жилээс тооцох зохицуулалт тусгагдан батлагдсаныг тодотгоод багш нарыг тогтвор, суурьшилтай ажиллуулахад анхаарч ажиллахыг чиглэл болгов.

Эх сурвалж: УИХ

“Эрдэнэс Монгол“-ын ажилтан Г.Хандцоож шүгэл үлээснийг дарга нь “ГҮТГЭЛЭГ“ гэв
“Эрдэнэс Монгол“-ын ажилтан Г.Хандцоож шүгэл үлээснийг дарга нь “ГҮТГЭЛЭГ“ гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.