/2023.08.22/ "Эрдэнэс Монгол" компанийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын ахлах менежэр Г.Хандцоож ажлаас халагдсан гэдгээ мэдэгдээд цаашдаа шүгэл үлээгч болно гэдгээ илэрхийлсэн байна.
Тэрбээр нийт хамт олондоо захидал хүргүүлсэн бөгөөд захидлаа “Богдын хатдад таалагдаагүй бөхчүүд ба Эрдэнэс Монгол ХХК дах С.Наранцогтын дарангуйлал” хэмээн нэрлэжээ.
Г.Хандцоож хууль бусаар ажлаас халагдсанаа мэдэгдээд тус компани 2022 онд 760 сая, 2023 онд 2 тэрбум орчим төгрөгийг нийт халагдсан ажилчдын нөхөн төлбөрт олгосон гэжээ.
Мөн тус компанийн боловсон хүчний зардал 3,2 тэрбум байсан бол 7,2 тэрбум болж нэмэгдсэн. Улс орон даяар нээлттэй сонгон шалгаруулалтаар зургаан ахлах мэргэжилтэн шалгаруулж авсанаас одоо хоёр нь л үлдсэн гэжээ.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тус компанийн захирал С.Наранцогт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ.
“Боомтын сайдын бүрэлдэхүүнд багтан томилолтоор гадаадад ажилтай яваа араар Эрдэнэс Монгол ХХК-ийн дотоод шийдвэр,хүний нөөцтэй холбоотой мэдээллийг нилээд давс хужиртайгаар задруулж сэвлээ. Энэхүү захидал нь бүхэлдээ буруу ташаа мэдээлэлтэй миний болоод нэр бүхий ажилтнуудын нэр хүндэд халдаж,гүтгэж гүжирдсэн нв хувь хүнйи биш компанийн нэр хүндтэй холбоотой асуудла тул шаардлагатай бол баримт нотолгооны дагуу хариу тайлбар хийхэд бэлэн байна” гэжээ.