Дугаарын тэгш, сондгойгоор үйлчлэх хязгаарлалт 20 хоног үргэлжлэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дугаарын тэгш, сондгойгоор үйлчлэх хязгаарлалт 20 хоног үргэлжлэнэ

/2023.08.22/: Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний А/940 захирамж гарчээ.

Уг захирамжаар наймдугаар сарын 26-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд автомашиныг дугаарын сүүлийн орны тэгш сондгойгоор ангилан явуулахаар болжээ.

Тухайлбал:

Сондгой тоо: (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27,29,31, 09 дүгээр сарын 02,04,06,08,10,12,14-ний өдрүүдэд,

Тэгш тоо: (0, 2, 4, 6, 8)- оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26,28,30, 09 дүгээр сарын 01,03,05,07,09,11,13-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд 20 хоногийн хугацаанд түр замын хөдөлгөөнд оролцуулах юм.

May be an image of text

May be an illustration of text

Эх сурвалж: ЗХУТ

ШУУД: Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар мэдээлж байна
ШУУД: Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар мэдээлж байна
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.