Улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа мөнгө угаасан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улс төрд нөлөө бүхий этгээд байхдаа мөнгө угаасан байжээ

Гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав

/2023.08.22/: Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 845 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын албан тушаалтан “Б” нь бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх;
  • “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа хахуульд авсан 2 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: АТГ

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганы бүртгэл явагдаж байна
Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганы бүртгэл явагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.