Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганы бүртгэл явагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганы бүртгэл явагдаж байна

/2023.08.22/: “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын эвсэл ТББ болон бусад төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд 800 залуучуудын оролцоотойгоор зохион байгуулах гэж байна.

“Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, төр, олон улсын байгууллагын түншлэлд суурилсан залуучуудын оролцоог хангах нь" зорилгыг дэвшүүлж, чуулган угтсан урьдчилсан хэлэлцүүлгүүдийг 2023.08.03-24-ний хооронд нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, тэдгээр дэд хэлэлцүүлгүүдээс гарсан санал санаачилгыг Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганд хэлэлцүүлэх баримт бичигт тусгах юм.

Энэхүү чуулганд оролцох хүсэлтэй 15-34 насны залуучууд доорх линкээр бүртгүүлж, чуулгандаа идэвхтэй оролцоно уу.

Эх сурвалж: ХНХЯ

Украин нисгэгчгүй онгоц ашиглан Оросын дуунаас хурдан онгоцыг сөнөөжээ
Украин нисгэгчгүй онгоц ашиглан Оросын дуунаас хурдан онгоцыг сөнөөжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.