/2023.08.22/: Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүлэмжийн хийг 12.3 хувь бууруулах зорилт тавьсан.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байгаа юм.
Манай улсын хувьд 24 сая малтай байх бэлчээрийн даацтай боловч 71 сая малтай байна гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах нь олон талт оролцоог хангаж, шинэлэг инновацын төв бий болгон, залуучуудын манлайлалтай Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулахад энэхүү чуулганы зорилго оршино.
Чуулганаас дараах үр дүн гарахаар төлөвлөж байна.
- Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болно,
- Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээнэ,
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хүүхэд залуучуудын оролцоог эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэнэ,
- Эрүүл мэнд, жендeр, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендeрт суурилсан хүчирхийлэл, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлт болон бусад ТХЗ-уудын хоорондын уялдаа холбоог олж тогтоох, залуучуудыг чадавхжуулах, инновацын хакер/төв бий болгох зэрэг залуучуудын манлайлалтай иргэний нийгмийн хөдөлгөөний төсөл боловсруулах зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
Эх сурвалж: БОАЖЯ