/2023.08.16/: Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч долоодугаар сард 7692 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 2371 гадаадын иргэнд виз, 31 улсын 8078 иргэнд цахим виз олгожээ.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 3422 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3717 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Түүнчлэн Eimmigration.mn цахим үйлчилгээний системээр виз, оршин оршин зөвшөөрлийн 10 төрлийн үйлчилгээ үзүүлж, 6844 иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 24410 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.
Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгалтын асуудлаар 1987 иргэнд утсаар, 793 иргэнд биечлэн, 18 иргэнд цахимаар, нийт 2798 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.
Эх сурвалж: ГИХГ