Галуу судлаачдын олон улсын XX хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Галуу судлаачдын олон улсын XX хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна

/2023.08.16/: Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын группээс 1995 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Галуу судлаачдын олон улсын ХХ хурал Улаанбаатар хотноо эхэллээ.

Олон улсын галуу судлаачдын групп (GSG), Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замын түншлэл (EAAFP), Оклохомагийн их сургууль хамтран зохион байгуулж буй тус хуралд 14 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна.

Тус хурлаар судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцийн хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцох юм.

Түүнчлэн Төв Азийн болон Зүүн Ази-Австралазийн нүүдлийн зам дагуух галуудын төрөл зүйлүүдийн судалгаа, хамгааллын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой.

Эх сурвалж: БОАЖЯ

“ЭТТ“ ХК-иас Цогтцэций ЭМТ-д нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгчээ
“ЭТТ“ ХК-иас Цогтцэций ЭМТ-д нэг тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өгчээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.