/2023.08.10/: БНСУ-ыг Канүн нэртэй хар салхи дайран өнгөрөх гэж байгаатай холбогдуулан зарим нислэгийг цуцалж байгаа талаар "МИАТ" ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ.
"Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу өнөөдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалж байна.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаад зорчигч Та бүхнээс хүлцэл өчье.
"МИАТ" ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу" гэжээ.
Эх сурвалж: МИАТ