Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

May be an image of 3 people, newsroom and text

/2023.08.09/: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Хуралдааны эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох болон бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө.