Бээжинг дайрсан хар салхины араас Шанхайг өөр хар салхи нөмөрч магадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжинг дайрсан хар салхины араас Шанхайг өөр хар салхи нөмөрч магадгүй

Typhoon Khanun brings high winds to Naha, in Japan's Okinawa prefecture, on August 2, 2023.

/2023.08.02/: Орон нутгийн цаг уурчдын мэдээлснээр Бээжинд болсон хүчтэй үер 140 жилийн хугацаанд хамгийн их хур тунадасны улмаас үүссэн байна.

Бямба гарагаас лхагва гарагийн өглөө болтол үргэлжилсэн Доксури хар салхины үлдэгдлээс болж Хятадын нийслэлд 744.8 миллиметр бороо орсон нь 1883 онд бүртгэгдэж эхэлснээс хойшхи хамгийн их хэмжээний бороо боллоо гэж Бээжингийн цаг уурын алба мэдээллээ.

Доксури хар салхи Хятадыг дайрч байх хооронд “Ханун” хар салхи лхагва гарагийн эхээр Японы баруун өмнөд хэсэгт орших Окинава арлуудыг дайран өнгөрөхдөө 4-р зэрэглэлийн Атлантын далайн хар салхитай тэнцэхүйц хэмжээний буюу цагт 220 км хурдтайгаар дайран өнгөрчээ.

Өнгөрсөн 24 цагийн дотор Окинавагийн олон байршилд 175-220 миллиметр хур тунадас орсон гэж CNN Weather өнөөдөр өглөө мэдээлэв.

Окинавагийн цахилгаан эрчим хүчний компанийн мэдээлснээр, 600 мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг мужийн засгийн газраас тушаасан бөгөөд хүчтэй салхины улмаас цахилгааны шугам тасарч, 200 мянга гаруй өрх цахилгаангүй болсон байна.

Удаан хөдөлж буй Ханун хар салхи суларсаар байгаа ч ойрын хэдэн хоногт түүний гадна талын зурвасууд Хятадын зүүн Жэжян муж болон Шанхайн ойролцоох эрэг дагуу аадар бороо, хүчтэй салхи авчрах төлөвтэй байгаа аж.

Хануны цохилт нь Бээжингийн баруун захыг үерт автуулж, машинуудыг урсгаж, гүүрийг эвдсэн Доксуригийн араас ирж байна.

People evacuate Tazhao village in Zhuozhou city, Hebei province of China on August 1, 2023.

Бээжинд 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болсон гэж төрийн мэдээллийн CCTV мэдээлсэн бол 127,000 гаруй хүнийг хотоос нүүлгэн шилжүүлсэн байна.

Нийслэлийг тойрсон Хэбэй мужид мөн есөн хүн нас барсан гэж CCTV мэдээлэв. Хэбэй мужид орсон бороо цаг уурын 10 станцын дээд амжилтыг эвдсэн гэж төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлэв.

Эх сурвалж: CNN

Тэрэлжид үер бууж зам хаагдлаа
Тэрэлжид үер бууж зам хаагдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.