/2023.07.30/ Монгол-Унгарын хамтарсан Азийн хүннүчүүд ба Европын Хүннүчүүдийн түүх, соёлын харилцаа, хамаарлын судалгаа” эрдэм шинжилгээний төслийн хүрээнд 2022 оны 8 дугаар сард Ар гүнтэд хийсэн археологийн малтлагаар илрүүлсэн “Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварлаж дууссан бөгөөд Унгар Улсын Угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Кашлер Миклош Элчин сайд С.Баатаржавт хүлээлгэн өгчээ. Унгарын эрдэмтэд, судлаач мэргэжилтнүүд 7 сарын хугацаанд “Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварласан. Энэхүү тогоог Монгол Улс руу буцаахаар бэлтгэж байна. Хүлээн авах ёслолын үеэр талууд хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулжээ. “Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд болон албаны бусад хүмүүст Монгол Улсаас Унгар улсад суугаа элчин сайдын яамны зүгээс талархал илэрхийлсэн байна.
“Хүннүгийн үеийн төмөр цутгамал тогоо”-г сэргээн засварлаж, хүлээлгэн өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.