/2023.07.25/: Хөл чилэх, чинэрэх, бадайрах, халуу оргих, үгээр хэлэхэд хэцүү зовиуртай байгаагийн шалтгааныг мэдэхгүй л байна уу?
Венийн судас өргөсөх эмгэгээс болж хөлд үлдэх цусны хэмжээ ихсэж, цус зогсонгошил болсноос дээрх зовиур илэрнэ.
Цаашлаад хөл хавагнах, загатнах, арьсны өнгө өөрчлөгдөх, маажсанаас болж шархлаа үүсэх гэх мэт олон зовиур дагуулдаг эмгэг юм.
Шалтгаан:
- Удамшил
- Удаан хугацаанд суугаа болон зогсоо ажилтай байх
- Жингийн илүүдэл
- Хөдөлгөөний хомсдол
- Жирэмслэлт, олон төрөх
- Ажлын хүнд нөхцөл
- Гэмтэл
- Ажил амралтаа зохицуулах зэргээс хамаарч судас өргөсдөг байна.
Оношлогоо:
- Судасны мэс заслын эмчийн үзлэг
- Судасны ЭХО шинжилгээ
- Шаардлагатай үед Венография
Эмчилгээ:
Өнөөдрийн байдлаар хөгжингүй орнуудад хийгддэг судас өргөсөх эмгэгийн эмчилгээ бараг ихэнх нь манайд нэвтэрсэн байна.
Үе шатнаас хамаараад
- Эмийн эмчилгээ
- Даралтад оймс эмчилгээ
- Судас хатаах тариа
- Бичил мэс засал
- Уламжлалт мэс засал
- Лазер мэс засал
- RFA /radio frequency ablation/ эмчилгээ
- Venablock зэрэг эмчилгээнүүдийдээс сонгон эмчлүүлдэг.
Урьдчилан сэргийлэлт:
Удаан хугацаанд суугаа болон зогсоо ажил хийдэг хүмүүс болон урт хугацааны аялалд явах үедээ 1 цаг тутамд шилбэ гуяны булчингуудыг нугалж хөдөлгөж байх,
Ачаалал ихтэй ажиллах үедээ болон биеийн хүч шаардсан спорт, тоглоом тоглох үедээ судасны уян даралтат оймс өмсөж байх,
Хөлд харагдах тод судас байхгүй ч зовиуртай байдаг бол эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.