Тэмдэг, тэмдэглэгээнүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж дуусгахыг үүрэг болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэмдэг, тэмдэглэгээнүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж дуусгахыг үүрэг болголоо

/2023.07.25/: Өнөөдөр нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан болж өнгөрлөө.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгавар өглөө.

Тодруулбал,

  • Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллах.
  • Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
  • Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
  • Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэх.
  • Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засварыг эрчимжүүлж ажиллах.
  • Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
  • Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, үйлчилгээний цагийн хуваарь болон автобусны тоог нэмэгдүүлэх.
  • Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах.
  • Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийн тойм
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.