/2023.07.25/: БНСУ-ын нисэхийн мэдээллийн портал системийн энэ сарын 20-ны өдрийн байдлаар 2023 оны 1-ээс зургаадугаар сард Монгол Улсад зорчиж ирсэн зорчигчдын тоо 255 мянга 957 болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн тухай мэдээлжээ.
Дээрх хугацаанд нийт 1429 нислэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 130.1 хувиар өссөн байна.
Өсөлт үзүүлсэн гол хүчин зүйл нь хямд тийз, визгүй зорчих боломж, аялал жуулчлалын агентлагуудын өвөрмөц бүтээгдэхүүнүүд болон аялагчид нүд баясах үзэсгэлэнт газрууд гэж дурджээ.
Эх сурвалж: ЗТХЯ