/2023.7.8/ Эдийн засагч Н.Энхбаяр цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олон улсын аппликэйшн ашиглаж хүргэдэг. Түүний дараах мэдээллийг хүргэж байна.
Жил бүрийн долдугаар сард цаг агаарын эрс тэс үзэгдэл, хүчтэй аадар бороо орох зэрэг үзэгдэл тохиож ирсэн.
Энэ сарын 10-ны даваа гарагт Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нутгаар бороо орох, 11-ний мягмар гарагт Баян-Өлгийн аймгийн Цагааннуур, Цэнгэл, Буянт, Толбо, Алтай сумдын нутгаар цас, Ховд, Увсын зарим сумдын нутгаар бороо орно.
11-12-нд шилжих шөнө Увсын Бөхмөрөн, Сагил сум болон Улаангом хотын орчимд усархаг аадар бороо, мөн бусад сумдын нутгаар 12-ны өдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Ийнхүү хур тунадас, цас орсны улмаас Баян-Өлгий, Ховдын ихэнх сумдын нутаг, Алтайн нурууны орчмоор 10-11-нд шилжих шөнө хүйтэрч шөнөдөө уулархаг газраар 0+2 градус, нам дор газраар +6+8 градуст хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Ирэх өдрүүдэд Алтай Таван Богдыг зорин аялж байгаа аялагчид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол үзэж, бэлтгэл сайтай, болгоомжтой аялаарай гэжээ.