/2023.6.24/ Зүүн талаараа Украинтай хиллэдэг Ростовчуудыг мужийн захирагч нь гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Учир нь энэ мужид Украинд байлдаж байсан Вагнерын эзэн Евгений Пригожин цэргүүдтэйгээ нэвтрээд байгаа юм. Тэрбээр хувийн цэргийн компанитай бөгөөд үүгээрээ Засгийн газартайгаа гэрээлж, Украинд дайтаж байв. Энэ сарын эхээр Британийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр Вагнерын удирдлаган дор 50 мянган цэрэг Украинд байлдаж байгаа гэсэн юм.
Пригожин Оросын армийг өөрийнх нь эсрэг пуужин харвасан хэмээж, бослогод уриалан ийнхүү Украинаас Москва руу зүглэж байгаа хэрэг. Гэвч Шойгу үүнийг үгүйсгэж байгаа юм. Гэсэн хэдий ч Москвад цэрэг техникүүд оруулж, Улаан талбайг хамгаалалтад аваад байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын мэдээллийн агентлагуудад өгсөн тайлбартаа "Пригожинтэй холбоотой бүх үйл явдлын талаар Ерөнхийлөгч Путинд мэдээлэл өгсөн. Шаардлагатай бүх арга хэмжээг авч байна" гэсэн гэж Москва таймс мэдээллээ.
Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдөж байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.
Сошиал хуудсуудад мөн мэдээллүүд хөвөрч байна. Жишээ нь, дараах твиттер хуудаст оросын телевизийн сувгуудыг хакердаж, Пригожины яриаг шууд дамжуулжээ. Пригожин иргэдэд "Энэ завхралыг зогоож, хамт тэмцэцгээе" хэмээн уриалж байгаа дүрс бичлэгийг жиргэлээ.
⚡️In Russia, TV channels were hacked, and audio recordings of Prihodgin were played. 😁🔥🔥#Пригожин #Шойгу #Shoigu #Wagner #Putin #Moscow pic.twitter.com/2e4nZIL90K
— Dr. Khaled Alfaiomi (@Alfaiomi) June 23, 2023
Пригожин энэ цаг мөчүүдэд өөрийн телеграм хуудсаараа мөн тасралтгүй мэдээлэл дамжуулж байна. Тэрбээр:
“Бид Ростов руу орж ирсэн. Цэргүүд ч бидний замыг хааж чадахгүй. Манай арми хүүхдүүдийг алахгүй. Тэднийг Шойгу л алах биз. Бид мэргэжлийн цэргүүд учир мэргэжлийнхэнтэй л үзэлцэнэ” хэмээх аудио бичлэгийг үлдээжээ.
Ходорковский оросуудыг Пригожинтэй нэгдэж тэмцэхийг уриаллаа
Засгийн газрынхаа эсрэг хөдөлж буй Пригожин гэж ХЭН БЭ?
Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэллээ
Мэдээллийн эх сурвалж: Ройтерс, BBC