Ходорковский оросуудыг Пригожинтэй нэгдэж тэмцэхийг уриаллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ходорковский оросуудыг Пригожинтэй нэгдэж тэмцэхийг уриаллаа

Михаил Ходорковский

/2023.6.24/ Кремлийн эсрэг үзэлтэн Михаил Ходорковский оросуудыг Пригожинтой нэгдэн тэмцэхийг уриаллаа.

Оросын баян олигархуудын нэг Ходорковский "Бид одоо л энэ хүнд нэгдэн туслах хэрэгтэй. Шаардлагатай бол хамтран тэмцье" хэмээжээ. Түүний хувьд Путины дэглэмийг унагаахын тулд чөтгөртэй нэгдэхэд ч бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

"Мэдээж энэ бол зөвхөн эхлэл" гэжээ.

М.Ходорковскийд Путин 10 жилийн хорих ял төлөвлөсөн даруйд тэрбээр Москвагаас Швейцари луу дүрвэсэн юм. Өдгөө тэрбээр Лондонд амьдардаг. Ходорковский 2003 онд Оросын хамгийн хөрөнгөтэй иргэдийг 15 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлж байв. Үүгээрээ Форбесын дэлхийн баячуудын жагсаалтын 16-д орж байсан юм.

Энэ оны дөрөвдүгээр сард Ходорковский болон Дмитрий Гудков, Илья Пономарев, Гарри Каспаров, Леонид Гозман нарын цөллөгдөгчдийн томоохон бүлэг 50 орчим хүн Берлинд уулзсан юм. Тэд хамтарсан тунхагт гарын үсэг зурж, Украинд өдүүлсэн оросын дайныг "гэмт хэрэг" хэмээн тодорхойлж, Путины дэглэмийн эсрэг хамтран зогсохоор тохиролож байсан билээ.

Эх сурвалж: ВВС

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.