Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэллээ

/2023.6.24/ Вагнер группийн эзэн Е.Пригожин өөрийн хөлсний цэргүүдийн хамтаар Ростовыг эзлэн авч, улмаар Москваг зорьж байгаа билээ.

Нөхцөл байдал иймд тулсан тул ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр "Зарим хүний хэт их амбиц өөрийг нь эх орноосоо урвахад хүргэлээ" хэмээгээд шаардлагатай бүх тушаалыг өгсөн, Орос орон аюулгүй хэмээн мэдэгдэв.

В.Путин ийнхүү үг хэлэхдээ Пригожиний нэрийг нэг ч удаа дурьдаагүй юм. Харин Вагнер группийг дурьдсан боловч, Оросын төлөө Украинд дайтаж буй гэх агуулгад л оруулжээ.

Украинд дайтаж буйтай холбоотойгоор оросын ард түмэнд яг энэ цагт эв нэгдэл туйлын чухал гэдгийг онцолжээ. Сонирхолтой нь, Путин хэлсэн үгэндээ 1917 оны иргэний дайны үеэр Оросууд оросуудаа хядаж байсан цуст өдрүүд байсан талаар дурьдсан юм.

Эх сурвалж: ВВС

Засгийн газрынхаа эсрэг хөдөлж буй Пригожин гэж ХЭН БЭ?
Засгийн газрынхаа эсрэг хөдөлж буй Пригожин гэж ХЭН БЭ?
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.