/2023.06.13/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
08.30 цагт Удирдлагын академид: “Олон нийтийг гамшгийн эрсдэлийг буруулахад чиглэсэн мэдээллээр хангах, гамшгийн үед сэтгүүлчид хэрхэн ажиллах” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг НҮБ, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын академи зохион байгуулж байна.
09.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: “Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” эхэлж байна. Эхний үйл ажиллагаа болох Дэлхийн банкны бүлгийн гишүүн Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Голомт” банктай хамтарсан “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” сургалт болно.
09.00 цагт Төрийн ордонд: “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт болно. НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга асан Бан Ги Мун оролцож байна.
10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.
10.00 цагт “Элексир” кофед: (Д.Сүхбаатарын талбай, МҮЭ-үүдийн холбооны байрны хажууд) “ТЭГШ ТӨЛӨӨЛӨЛ” захидлын аяны уулзалт болж, 2000 захидлыг УИХ-ын гишүүдэд хүргүүлэх талаар мэдээлнэ.
11.00 цагт НОБГ-т: Нийслэлийн хэмжээнд үер ус, гол, усны ослын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлнэ.
11.30 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болохыг шаардсан #БидТөлөөлүүлэхЭрхтэй аяныг зарлана.
14.00 цагт ХХААХҮЯ-нд: Монголын Үйлдвэрлэлийг дэмжих холбооноос БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод Монголын үйлдвэрлэгчдийн нэрийн барааны дэлгүүрийг нээж буй талаар мэдээлнэ.