Хунг Ми Ён: Улс төр дэх эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоог ижил тэгш байлгах заалтыг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хунг Ми Ён: Улс төр дэх эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоог ижил тэгш байлгах заалтыг Үндсэн хуульд оруулах хэрэгтэй

/2023.06.12/: “Солонгосын эмэгтэйчүүдийн улс төрийн туршлага” илтгэлийг яг одоо Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн сүлжээ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Хунг Ми Ён илтгэж байна.

Тэрбээр:

-Би онц сурдаг болохоор улс төрд орсон биш, харин улс төрийг сайн хийхийн тулд боловсрол ээзмшсэн. Гэхдээ улс төр хийхдээ маш их сурах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. 30 жилийн хугацаанд оюутны хөдөлгөөн, зорилтот бүлгийнхний эрх ашгйг хамгаалах хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд болон улс төрийн хөдөлгөөнүүдэд оролцсоор ирсэн.

Миний улс төрийн философи:

Амьдралд ойр улс төр байх ёстой. Хамгийн орлого багатай тосгонд ч хүн өөрөө бас улс төр итгэл найдвар болж чадна.

Улс төр бол хүмүүсийн амьдралаас эхлэлтэй жинхэнэ амьдралын улс төр байх ёстой.

2010 онд эрэгтэй улс төрчид эмэгтэйчүүдийг парламентад нэр дэвшихийг дэмждэггүй байсан. Тэр үед би бүтэлгүйтэж, эмэгтэйчүүдийн нэрийг улам олон байх ёстой юм байна, сонгуулийн хороонд ч эмэгтэйчүүд олуулаа байх ёстой юм байна, тиймээс эмэгтэйчүүдийгээ дэмжих ёстой юм байна гэж бодож эхэлсэн.

Монголд хууль дээр квотыг оруулахдаа “Заавал” гэдэг үгийг оруулах ёстой. “Санал болгож байна” гэж оруулж болохгүй. “Оруулахгүй бол торгуультай, зөрчилд тооцно” гэдэг хүчтэй шийдэл оруулах хэрэгтэй. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн квотыг нэмэх биш, эрэгтэй эмэгтэй хүйс тэгш байх ёстой гэж ярих болсон, манай улсад ийм хуулийн төслийн талаар ярилцаж байна. “Квотыг байлгаж болно” гэсэн хуулийн сул заалтаас болж хоёр ч удаа парламентын сонгуульд унасан тул би ингэж хэлж байгаа юм.

Эрчүүд нууц хэлцэл хийж, улс төрд үгсэн хуйвалддаг, хаалттай уулзалтууддаа эмэгтэйчүүдийг оролцуулдаггүй энэ мэт улс төрд эмэгтэйчүүд орох зайлшгүй шаардлагатай. Эмэгтэйчүүд гэртээ л байж бай, улс төрд орох шаардлагагүй гэх мэт хаалтыг бидэнд тавиад байгаа. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн оролцоог ижил тэгш байлгаж, Үндсэн хуульд үүнийгээ зааж өгөх ёстой. Үндсэн хуульд заахгүй болохоор хуулийг өөрчлөх, зайлсхийх оролдлого гаргадаг. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг явж байх энэ үед та бүхэн Ордныхоо гадаа очиж жагсаал хийх ёстой.

Та бүхэн шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Канг Жун-Рё: Эмэгтэй улс төрчид нийгмийн тэгш байдлыг бий болгох шийдвэрийг гаргадаг
Канг Жун-Рё: Эмэгтэй улс төрчид нийгмийн тэгш байдлыг бий болгох шийдвэрийг гаргадаг
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.