/2023.06.12/: Өнөөдөр “ДЭВШИХ ЗАМ” Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын Олон улсын форум Туушин зочид буудалд болж байна.
Форумыг нээж УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр
Эмэгтэйчүүдийн квотын хувьд анх удаа зохистой харилцаанд ирсэн үед бид хуралдаж байна. Өнөөдөр та бүхэн утсаа оролдохгүйгээр сургалтдаа маш сайн суугаасай гэж хүсмээр байна. Сарын дараа сонгууль болж, би өөрөө нэр дэвших нь гэж өнөөдөр бодоорой. Чуулганы эцсийн хэлэлцүүлэгт 40%-иар батлагдвал бид түүхэндээ анх удаа 60/40 харьцаандаа хүрч чадна. Энэ бол бидний ололт амжилт юм.
Эхний хэлэлцүүлгээр бид эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар баталж чадлаа. 40 хувийн квот гээд ярихаар том тоо юм шиг боловч үнэндээ 12 хүний л зөрүү байгаа юм.
КОИКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Канг Жун-рё:
Эмэгтэй улс төрчид нийгмийн тэгш байдлыг бий болгох шийдвэрүүдийг гаргадаг. Өнөөдрийн форумд оролцохоор монголын өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд та бүхэн монголын жендэрийн эрх тэгш нийгмийн бүрдүүлэхэд гар бие оролцогчид юм. Өнөөдрийн форумаар Солонгосын эмэгтэй улстөрчдийн туршлагаас та бүхэн суралцана гэж найдаж байна. Танай улсын УИХ-аар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар эхний хэлэлцүүлэгт баталсан нь та бүхний ажлын үр дүн нөлөөлөл юм.
Илтгэлийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич:
Монгол Улсад шийдвэр гаргах бүх түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг бий болгоход ажиллаж буй КОИКА-д талархал илэрхийлье. Өнөөдөр бид эмэгтэй манлайлагчдын улс төрийн карьерт учирч буй саад бэрхшээлийн талаар ярилцахдаа монголын улс төр дэх эмэгтэйчүүдэд маш их асуудал тулгардаг талаар бид мэдэх болно. Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд очиход ихээхэн бэрхшээл тулгарсаар байна. Эмэгтэйчүүд хөрөнгө мөнгөний дутагдал гэх мэт системийн саад бэрхшээл байна. Эдгээр сорилтыг даван туулахын тулд ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх учиртай. КОИКА-аас явуулж буй Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь төсөлд бид хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Энэхүү форумаар шинэ санал санаачлага гарч, хамтын ажиллагаа өргөжих боломж бий болно гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн форумыг зохион байгуулагчдад талархал илэрхийлье.
Та бүхэн шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.