“Шинэ сэргэлтийн бодлого: Зам тээврийн сэргэлт“ хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ сэргэлтийн бодлого: Зам тээврийн сэргэлт“ хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ

Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд эхэлж байна.

Энэхүү чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагын удирдлагууд оролцох юм.

Мөн "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм.

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцууллаа
Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг танилцууллаа
 
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.