/2023.6.8/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын тойрогт нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь байхыг эхний хэлэлцүүлгээр дэмжлээ.
Түүхэн гэх учир нь эмэгтэйчүүдийн квот урд өмнө нь хэзээ ч ийм өндөр хувиар батлагдаж байгаагүй бөгөөд хамгийн ихдээ 20 хувиар батлагдаж байв. Харин энэ үед нийгмийн хамгаалал, орчны эрүүл ахуй, гэр бүлд ээлтэй олон хуулиуд батлагдаж байсан билээ.
УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлгийг ийнхүү амжилттай давах болсонд Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын хичээл зүтгэл их байлаа.
Харин Д.Тогтохсүрэн нарын зарим гишүүд ихэд хуучинсаг байдлаар хандаж байсныг зориуд тэмдэглэх нь зүй.