Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.06.08/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08.00 цагт Удирдлагын Академийн байранд: НҮБ, Удирдлагын академи, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг хамтран зургаадугаар сарын 7-13-нд зохион байгуулж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний семинарын нээлт болно. Семинарын нээлтэд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын Төрийн байгууллага, цахим засаглалын хэлтсийн дарга Жуванг Жу нарын албаны хүмүүс оролцоно.

09.30-12.00 цагт “Туушин” зочид буудалд: Төсвийн хөрөнгө оруулалт, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ил тод байдал, иргэдийн оролцооны MASAM II төслийн үр дүнг танилцуулна.

09.00 цагт ХААИС-д: Хөдөө аж ахуйн салбар дахь инновацын шийдлүүдийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” үйл ажиллагаа болно.

09.00-09.40 цагт “Корпорэйт конвеншн” төвд: Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын чуулган нээгдэнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга нар мэдээлэл хийнэ.

16:00 цагт: ОБЕГ-аас зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна.

Өнөөдөр багавтар үүлтэй, 22-24 хэмийн дулаан байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 22-24 хэмийн дулаан байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.