/2023.6.7/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Тавантолгой төмөр зам", "Тавантолгой" ХК-иудад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болгосон.
Үүнтэй холбоотойгоор тухайн компаниудад ажиллаж байсан Бүрэн эрхт төлөөлөгч нарыг буцаан татаж байгаа юм. “Тавантолгой төмөр зам” ХХК-д ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, харин “Тавантолгой” ХК-д Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.
Засгийн газрын зүгээс эдгээр компанийг удирдах гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж, мэргэжлийн хүн томилохыг ЗГХЭГ-ын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Зам тээврийн хөгжлийн сайд нарт үүрэг өгчээ.