Гэмт хэргийн бүлэглэлүүдийг баривчилсан, шалгаж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэргийн бүлэглэлүүдийг баривчилсан, шалгаж байгаа

/2023.06.07/: Хууль зүйн яамнаас мэдээлэл хийж байна.

Цагдаагийн байгууллагаас урд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдаж байгаа этгээдүүдтэй мөрдөн шалгах ажиллагааны дагуу тэмцэж байгаа. Нийт 94 этгээд хорих ангид ял эдэлж байна. 6 нь зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлсэн, 3 этгээдийн эрүүгийн хэрэг шүүх прокурорт шилжүүлсэн байна.Яллагдагчаар татагдсан 12, мөрдөн шалгаах ажиллагаанд буй 11 этгээд байна гэх мэт.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Зохион байгуулалттай гэмт бүлгэм байгуулж, түүнд элсэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа 8 бүлгийн 21 этгээдэд хэрэг үүсгэсэн. Эдгээрийг мөрдөн шалгаж байна. Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нийгэмд айдас түгшүүр төрүүлж, бусдын амь бие, эд хөрөнгөд халдсан тохиолдол байхгүй.

Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын хяналтаас гадуур гэмт хэрэг үйлдээд байгаа бүлэглэлүүд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Уул уурхайн компаниудыг бүлгээрээ очиж айлган сүрдүүлдэг этгээдүүдийг мөн мөрдөн шалгаж байгаа. Хуулиас гадуур бусдын өр төлбөрийг барагдуулдаг, бусдаас бизнесийн орлогоос нь дээрэмддэг хэргийг огт гаргуулахгүйн төлөө Эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байна.

Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж тогтоогоод, бидэнд хаягийг нь өгнө
Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж тогтоогоод, бидэнд хаягийг нь өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.