Старлинк компанийг Монголд ажиллахад шаардлагатай хуулиудыг өөрчилнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Старлинк компанийг Монголд ажиллахад шаардлагатай хуулиудыг өөрчилнө

/2023.06.07/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг хүргэж байна.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Старлинк компанийн захирал Элон Масктай ярилцсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Старлинк компани манай улсад үйл ажиллагаа явуулахад үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцжээ.

Одоо байгаа хуулиар тус компани ажиллахын тулд заавал хоёр компани байгуулах шаардлагатай болж байгаа ажээ.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны хууль, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Старлинк компанийг манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгохоор болжээ.

“Төмөр зам“ болон “Таван толгой“ ХК-д ажилласан БЭТ-ийг татан буулгалаа
“Төмөр зам“ болон “Таван толгой“ ХК-д ажилласан БЭТ-ийг татан буулгалаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.