Хорт хавдартай ахмад настнуудын цунамид бэлтгэхийг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорт хавдартай ахмад настнуудын цунамид бэлтгэхийг анхаарууллаа

Global 'silver tsunami' of older cancer patients is coming, experts warn |  Cancer | The Guardian

/2023.06.06/: Хорт хавдартай олон сая өвчтөний "цунами"-д дэлхий нийтийг яаралтай бэлтгэх ёстой, эс тэгвээс эрүүл мэндийн систем даван туулах чадваргүй болох эрсдэлтэй гэж дэлхийн тэргүүлэх эмч нар анхааруулав.

Дундаж наслалт нэмэгдэж, өндөр настнуудын тоо хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед хорт хавдартай өндөр настнуудын тоо нэмэгдэж байгаа нь "нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал болж байна" гэж Америкийн Клиникийн Хавдар судлалын нийгэмлэг (ASCO)-ийн тайланд дурджээ.

Чикаго хотноо болж буй дэлхийн хамгийн том хорт хавдрын асуудлыг хэлэлцдэг бага хурал дээр Сидней Киммел-Жефферсоны эрүүл мэндийн хорт хавдрын төвийн захирал, ахмад настны хавдар судлалын мэргэжилтэн, доктор Эндрю Чапман хэлэхдээ: "Хүн ам нэмэгдэж, өвчлөл эрс өсөхийн хэрээр "Бид үнэхээр эдгээр хэрэгцээг хангахад бэлэн үү? Дэлхий үүнд бэлэн биш байна гэж би бодож байна" гэжээ.

Олон улсын хорт хавдрын судалгааны агентлагийн (IARC) тооцоогоор 2018 онд дэлхий даяар хорт хавдраар 17 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 9.5 сая хүн хорт хавдраар нас баржээ.

Cancer patients with COVID-19 have higher risk of death

Харин ASCO-ийн ахлах эмч, гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, доктор Жули Гралоу хэлснээр, Өндөр настай хорт хавдартай өвчтөнүүдийн тоо огцом нэмэгдэж байгаа тул эрүүл мэндийн системүүд нэн даруй арга хэмжээ авах ёстой. 2040 он гэхэд дэлхийн нийт хүн амын өсөлт, хөгшрөлтөөс шалтгаалж хорт хавдрын 27.5 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, хорт хавдрын нас баралт 16.3 сая болж өсөх төлөвтэй байгаа аж.

АНУ-д Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн тооцоолсноор 2040 он гэхэд хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн бараг дөрөвний гурав (73 хувь) нь 65-аас дээш насныхан байх болно гэв.

Их Британид хорт хавдартай гэж оношлогдсон хүмүүсийн тоо 2040 он гэхэд гуравны нэгээр нэмэгдэж, жил бүр шинэ тохиолдлын тоо 384,000-аас 506,000 болж нэмэгдэнэ гэж Cancer Research UK-ийн хийсэн дүн шинжилгээнд дурджээ. Нөлөөлөлд өртсөн хүмүүсийн ихэнх нь 70 ба түүнээс дээш байхаар тооцоолсон байна.

Эх сурвалж: Theguardians

Ц.Жавхлан: Унтуулгатай дурангаар ходоод, бүдүүн гэдэс хоёуланг нь дурандуулж болно
Ц.Жавхлан: Унтуулгатай дурангаар ходоод, бүдүүн гэдэс хоёуланг нь дурандуулж болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.