Энэ пүрэв гарагийн 16:00 цагт бүх нийтийн дадлага сургууль болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ пүрэв гарагийн 16:00 цагт бүх нийтийн дадлага сургууль болно

/2023.06.06/: "Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж шийдвэрлэсэн.

Энэ удаагийн Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй стратегийн команд штабын сургууль нь 2023 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт явагдахаар төлөвлөгдөөд байна.

ИЙМД: Иргэн та дадлага, сургуулийн үеэр барилга байгууламжаас гарч аюулгүй талбайд очин өөрийн аюулгүй байдлаа хангана уу.

ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОНЫ ҮЕД ХИЙХ 3 АЛХАМ

1. Эхний дохио дуугарахад:

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээнэ.

2. Хоёр дахь дохио дуугарахад:

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарна.

3. Гурав дахь дохио дуугарахад:

Барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлнэ.

Эх сурвалж: ЧД

Оросууд УЦС-ын даланг дэлбэлсэн гэж Украин мэдэгдлээ
Оросууд УЦС-ын даланг дэлбэлсэн гэж Украин мэдэгдлээ
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.