Алга болсон 16 настай хүүгийн цогцсыг хиймэл нуурнаас олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алга болсон 16 настай хүүгийн цогцсыг хиймэл нуурнаас олжээ

/2023.06.06/: Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүрийн шил гэдэг газар зургаадугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчим иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 04-ний өдрийн 07:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын алба хаагчид, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран иргэн Ө 16 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Улмаар хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон бөгөөд мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хуралдаан 36 дахь өдрөө үргэлжилж байна
ШУУД: “Хөгжлийн банк“-ны шүүх хуралдаан 36 дахь өдрөө үргэлжилж байна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.