Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК, ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК, ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ

/2023.6.5/ Ерөнхий сайд өнөөдөр шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ.

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ТӨК,ТӨҮГ-уудтай гэрээ хийх эрх нээж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Тухайлбал, төрийн өмчит уурхайнууд ТЭЗҮ хийлгэх тендер зарладаг. Үүнд оролцох гэхээр Тендерийн хуулиар зааг тогтоочихдог, арилжааны банканд дансгүй зэрэг нөлөөлдөг байна.

Хими, хими технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан:

-Засгийн газрын цахим бодлогыг дэмжиж байгаа. Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй. Л.Энх-Амгалан сайдын үед манай салбар суурь санхүүжилттэй болсон. Энэ маш чухал" гэлээ.

Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн секторын эрхлэгч Т.Атарсайхан:

-Манай сектор газар тариалангийн үр сортыг 100 хувь өөрсдөө хийж байна. Бид улаанбуудайн үрийн 40 хувийг үйлдвэрлэдэг, 100 хувь дотоодоос үр боловсруулахад тоног төхөөрөмж шаардлагатай байгаа гэлээ.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг:

-МАА-н бүтээгдэхүүний экспорт тавхан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацын олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүрээлэнгүүд тендерт оролцож чаддаггүй гэх асуудлыг судалж үзье. Та бүхэн саналаа нэгтгээд ирүүлээрэй. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулж хэлэлцүүлнэ” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинжлэх ухааны салбарынхантай өглөөний уулзалт хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.