“10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” цахим сургалт явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” цахим сургалт явуулна

May be an image of 3 people and text

/2023.06.02/: “10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” цахим сургалт нийслэл, орон нутагт 2 үе шаттай зохион байгуулагдаж байна.

1-р шат: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, бага ангийн багш нарт хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой “10 хүртэлх насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” цахим сургалт 2023.05.25-аас 2023.06.16-ны өдөр хүртэл ажлын өдөр оройн 18:00-19:00, 19:00-20:00 цагийн хооронд хуваарийн дагуу Zoom meeting зохион байгуулагдаж байна.

“Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллагын пэйж хуудсаар лайваар сонсох боломжтой.

https://www.facebook.com/huuhed.zorchigch

2-р шат: 2023 оны есдүгээр сард орон нутгийн эцэг эх, асран хамгаалагчдад зохион байгуулагдана.

Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдаж замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээ дээшлүүлээрэй.

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно
“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.