БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүй улсын тоонд багтсан гэх мэдээлэл ХУДАЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүй улсын тоонд багтсан гэх мэдээлэл ХУДАЛ

Сангийн яам: ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт 10 саяас дээш орлоготой  хүмүүст л хамаарна - Eguur.MN

/2023.06.02/: Өчигдрөөс эхлэн цахим орчинд Монгол Улс БНХАУ-аас авсан зээлээ төлж чадахгүй улсын тоонд орсон тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ.

"Цахим орчинд Монгол Улсыг БНХАУ-аас авсан хөгжлийн зээлээ төлж чадахгүй байх магадлалтай улсын нэгд багтсан гэх мэдээлэл цацагдаж байна.

Энэ мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр дефолт болох эрсдлээс хамгаалж чадсан.

БНХАУ-ын зээлийн хувьд хамгийн сүүлд 2015 онд 1.0 тэрбум ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээл авч 11 төсөл хэрэгжүүлэхээр 2 улсын Засгийн газар тохиролцсон байдаг.

Үүнээс 5 төслийн 475.9 сая ам.доллар нь гэрээлэгдэж, 6 төсөл нь хэлцлийн шатандаа явж байна.Түүнчлэн 2016 онд БНХАУ-аас авсан 30.3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлыг амжилттай хэрэгжүүлж, зээлийн эргэн төлөлт хийгдээд явж байна.

Шинээр БНХАУ-тай 3.0 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний гэрээ, хэлцэл хийх асуудал огт хөндөгдөөгүй, үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Иймээс иргэд та бүхэн цахим орчинд тараад буй илт худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье" гэжээ.

May be an image of ticket stub and text

Эх сурвалж: СЯ

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.