УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллийн тойм

/2023.06.02/: ОХУ Украины нийслэл Киев хот руу сүүлийн өдрүүдэд тасралтгүй агаараар довтолж байгаа бөгөөд энэхүү дайралт өнөөдөр ч үргэлжилж байна.

Үүний зэрэгцээ, Курск, Белгород зэрэг Оросын хэд хэдэн бүс нутаг Путиныг эсэргүүцэгчдийн дайралтад өртөж байгаа бөгөөд Оросын эрх баригчид Украиныг буруутгаж байна.

Киевт болсон халдлага: Хотын дарга баасан гарагийн үүрээр "Нисгэгчгүй онгоцны ээлжит давалгаа Киевийг чиглэж байна" гэж хэлээд "Агаарын довтолгооноос хамгаалах систем сайн ажиллаж байна" гэв. Үүрээр хийсэн довтолгооны эсрэг агаарын хамгаалалт 30 пуужин болон нисгэгчгүй онгоцыг устгасан талаар Украины талаас мэдээлсэн юм. Харамсалтай нь өчигдөр Киевт хийсэн агаарын довтолгооны улмаас гурван хүн амиа алдсаны дотор 9 настай охин байжээ.

ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон цохилтууд: Өнгөрсөн хоногт ОХУ-ын хилийн Белгород мужид олон арван цохилтыг Украины зэвсэгт хүчин үйлдсэн гэж тус бүс нутгийн захирагч мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Оросын баруун хэсгийн Курск мужид Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг устгасан гэж тус мужийн захирагч өнөөдөр өглөө мэдэгдэж, оршин суугчдыг тайван байхыг уриалав.

Оросын тэрс үзэлтнүүд: Путиныг эсэргүүцэгч Оросын бүлгүүд Оросын нутаг дэвсгэрт тулалдаж байна гэж пүрэв гарагт мэдэгдсэн ч Оросын арми үүнийг үгүйсгэж байна. Хоёр бүлэглэл хоёулаа Украины батлан хамгаалах хүчинд харьяалагддаг ч Украины Гадаад хэргийн дэд сайд пүрэв гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа тус улс "бие даан ажиллаж байгаа" бүлгүүдийн өмнөөс "ямар ч хариуцлага хүлээхгүй" гэж мэдэгджээ.

Оросын хохирогчид: Украины Зэвсэгт хүчний Зүүн бүлгийн хэвлэлийн төлөөлөгч дайн эхэлснээс хойш Оросын 208 мянга орчим цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдэв. Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн есдүгээр сард Оросын 6000 хүрэхгүй цэрэг амь үрэгдсэн гэж мэдэгдсэнээс хойш тэдний хохирлын талаарх мэдээллийг дахин нийтлээгүй байна.

НАТО-д элсэх санал: Пүрэв гарагт болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтын үеэр Швед, Украйн улсуд НАТО-д гишүүнээр элсэх эсэх асуудал гол сэдэв байв. НАТО-гийн албаныхан долоодугаар сарын 11 гэхэд Шведийг элсүүлнэ гэж найдаж байгаа ч Турк, Унгар хоёр энэ алхамыг хориглоод байгаа юм. НАТО-гийн тэргүүн CNN-д хэлэхдээ, "Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, дайны дараа Украиныг НАТО-д элсүүлэх замын зураглалыг бий болгох болно" гэв.

Эх сурвалж: CNN

Маргааш зах, худалдааны төвүүд амарна
Маргааш зах, худалдааны төвүүд амарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.