/2023.05.31/: А байгууллага нь Б-д холбогдуулан 144,965 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн боловч хариуцагч Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэгч А байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Б-д холбогдуулан 144,965 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой байсан ч хариуцагч тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдвол шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болдог байна.
Учир нь шүүх хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг танилцуулах зэрэг хуульд заасан ажиллагааг гүйцэтгэдэг ба түүний оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болдог аж.
Эх сурвалж: ШҮҮХ