ШУУРХАЙ: ОХУ-ын нийслэлд нисгэгчгүй онгоцоор халдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: ОХУ-ын нийслэлд нисгэгчгүй онгоцоор халдлаа

A damaged multi-storey apartment block following a reported drone attack in Moscow, Russia, on May 30.

/2023.05.30/: Дөнгөж саяхан Москвад нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдэсний улмаас хоёр барилга эвдэрсэн тухай Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Орон нутгийн цагаар мягмар гарагийн үүрээр Оросын нийслэлд нисгэгчгүй онгоцоор халдлага үйлдсэний улмаас "хэд хэдэн барилгад бага зэргийн хохирол учирсан" боловч хүний амь нас эрсдээгүй гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэв.

Собянин Telegram дээр "Хотын бүх онцгой байдлын алба ослын газарт ажиллаж байна. Тэд болсон явдлын нөхцөл байдлыг шалгаж байна. Одоогоор хүнд бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэв.

Гэмтсэн барилгуудын нэг нь Москвагийн өмнөд хэсэгт, нөгөө нь Оросын нийслэлээс баруун өмнөд байрладаг гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг РИА мэдээллээ.

Барилгын эргэн тойронд нисгэгчгүй онгоцны хэлтэрхийнүүд олдсон тухай ТАСС мэдээлэв.

Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг Москвад ойртож байхад нь устгасан гэж тус улсын холбооны мөрдөн байцаах ерөнхий газар мэдэгдэв.

"Нисгэгчгүй онгоцнуудын хэлтэрхий унасны улмаас Москвагийн хэд хэдэн барилга байгууламжид бага зэргийн хохирол учирсан. Энэ онгоцнуудаас гадна Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн Москва руу явж байхад нь заримыг нь буудаж унагасан" гэж Оросын Мөрдөн байцаах хороо мэдэгдэв.

Russian law enforcement officers gather outside a multi-story apartment block following a reported drone attack in Moscow, Russia, on May 30.

ОХУ-ын зүгээс энэхүү халдлагад Украиныг буруутгаж байгаагаа мэдэгдээд байна.

ОХУ-ын нийслэл рүү довтолсон найман нисгэгчгүй онгоцыг бүгдийг нь устгасан гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагын талаар Киев хараахан тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: CNN

Арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна
Арван сартайгаас 8 настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.