“Ягаан тууз алхалт” алхалт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ягаан тууз алхалт” алхалт болно

/2023.5.24/ Эмэгтэйчүүдийн хөх, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг таниулах “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээг 2023 оны зургаадугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Сүүлийн жилүүдэд монгол эмэгтэйчүүдийн дундах хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. 2021 оны байдлаар манай улсын 100.000 хүн тутамд умайн хүзүүний хорт хавдрын 19.1 тохиолдол, хөхний хорт хавдрын 16.8 тохиолдол ногдож буй нь дэлхийн дунджаас өндөр байгаа юм.

Умайн хүзүү болон хөхний хорт хавдарын тохиолдын 49.6 хувь нь III болон IV үедээ хожуу оногшлогдож байна. Тиймээс эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаант нас баралтын 3-рт умайн хүзүү, 4-рт хөхний хорт хавдар тус тус эрэмбэлэгдэж байгаа нь анхаарал хандуулах үзүүлэлт юм.

Тиймээс дэлхий даяар 501 ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн Хөхний Хавдрын Байгууллага анхлан санаачилсан тус арга хэмжээг Ягаан Алхалт Монгол -НҮТББ болон бусад байгууллага, хувь хүмүүстэй нэгдэн гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн “ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023” арга хэмжээ “ХАМТДАА АЛХЪЯ” уриан дор зохион байгуулагдах бөгөөд ХСҮТ-ээс Сүхбаатарын талбай хүртэл ягаан өнгийг бэлгэ тэмдэг болгон алхалтын цуваа үүсгэх юм.

Үргэлжлүүлэн Сүхбаатарын талбай дээр хорт хавдраар өвдсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын дэглэмийг зохицуулах, хувийн ур чадварыг сайжруулах үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бөгөөд хожуу оношлогдсоноос үүдэлтэй гарз хохирлыг анхааруулан сэрэмжүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах болно.

Түүнчлэн хавдрын шинэ эмчилгээний талаар мэдээлэл өгөх өдөрлөг, зохистой хоол хүнсний амталгаат худалдаа, “Эртэч Монгол” ТББ-ын залуустай хамтарсан дасгал хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаануудыг төлөвлөжээ.

Тус арга хэмжээ манай улсад 2018, 2019 онуудад зохион байгуулагдаж нийт 1300 гаруй хүнийг хамарч 100 000 орчим хүнд сошлоор болон масс медиагаар мэлээлээ хүргэсэн.

2018 онд арга хэмжээний зохион байгуулагчаар ХСҮТ, АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Ахилласс Монгол ТББ-ууд оролцож, иргэн Д.Ерөө, Н.Одонгуа нар болон Хөхний Эрүүл Мэндийн төвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. Харин 2019 онд ХСҮТ, АШУҮИС-ийн НЭМС, Хөхний Эрүүл мэндийн Төв, Карьер хөгжлийн төв, Ахиллас ОУБ, Лилиум эмэгтэйчүүдийн клуб хамтран зохион байгуулж, НЗДТГ, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль, ИНЕГ-ын Жаргалант амралт, Баянгол дүүргийн НАЭХ, Нийслэл ротари клуб, Ээж төв, Хариуцлагатай ээж групп, Алдарт ээжүүдийн групп, ЕТV телевиз зэрэг байгууллагууд хамтран ажилласан билээ. Мөн арга хэмжээний зардалд Хөхний эрүүл мэндийн төв, иргэн Д.Ерөө, Н.Одонгуа, Б.Гэрэлээ, Д.Энхцэцэг, Б.Навчаа, Н.Бадамгарав, Ж.Амарсүрэн нар сайн санааны хандив өргөж, санхүүжүүлсэн байна.

ЯГААН ТУУЗ АЛХАЛТ-2023 арга хэмжээнд хандив өгөх, хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, оролцохыг та бүхэндээ уриалж байна.

Toyota яагаад бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх гэж яардаггүй вэ
Toyota яагаад бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх гэж яардаггүй вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.