Toyota яагаад бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх гэж яардаггүй вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Toyota яагаад бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэх гэж яардаггүй вэ

Toyota Keeps Its EV Options Open—Maybe Too Open - WSJ

/2023.05.24/: Toyota компанийн хайбрид буюу хосолсон хөдөлгүүрт автомашинууд дэлхий даяар амжилттай зарагдаж, энэ төрлийн автомашинууд дундаа борлуулалтаараа тэргүүлдэг.

Компанийн хэрэглэгчид тэднийг цаг үеийн хандлагаа дагаж, бүрэн цахилгаан автомашин удахгүй бөөнөөр үйлдвэрлэх байх гэж хүлээж суудаг нь дамжиггүй. Гэвч Toyota компани өөрийн дилерүүддээ илгээсэн нэгэн бичиг баримт олон нийтэд ил болсноос үзвэл тус компани яагаад бүрэн цахилгаан автомашин буюу EV-н талаар бусдаас өөр бодолтой байдгийг олж мэдэх болно.

Нэрээ нууцлахыг хүссэн тус компанийн нэгэн дилер Jalopnik.com сайт руу нэгэн PDF файл илгээсэн ба тус файлд Toyota компанийн удирдлагууд өөрийн борлуулагч, дилерүүдэд хандан, ойрын жилүүдэд EV(бүрэн цахилгаан машин), PHEV(тогонд залгаж цэнэглэдэг, хайбрид машин) биш харин хосолмол хөдөлгүүрт, Hybrid автомашин илүү түлхүү борлуулах болно гэсэн агуулга дурдагдсан байжээ.

Энэ файлд өгүүлсэн гол санаануудаас дурдвал, цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эд, материалын эрэлт сүүлийн жилүүдэд огцом өссөнтэй холбоотойгоор зах зээл дээр олдоц нь буурч, худалдан авах өртөг нь маш их нэмэгдсэн гэжээ. Тиймээс Toyota компани нэг цахилгаан автомашин үйлдвэрлэх түүхий эд, нөөцөөр нилээн хэдэн PHEV болон хосолмол хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэхийг илүүд үзэж байгаа гэсэн байна.

Мөн одоогийн байдлаар цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох АНУ-д автомашин цэнэглэх дэд бүтцээ бүрэн шийдэж чадаагүй байгаа нь цахилгаан автомашин бүх нийтийн хэрэглээ болтол хол зай байгааг харуулж байна гэсэн байр суурийг тэд илэрхийлжээ.

PHEV: Plug in Hybrid Electric Vehicles in Australia | CarsGuide

Үүнээс гадна, цахилгаан автомашин болон цахилгаанд залгадаг хосолмол хөдөлгүүрт(PHEV) нь энгийн шатахуунаар ажилладаг болон хосолмол хөдөлгүүрт автомашинаас хавьгүй өндөр үнэтэй байгаа нь борлуулалт бууруулах хүчин зүйл болж байгаагийн дээр өнгөрсөн жил батлагдсан Инфляцитай тэмцэх хуулийн дагуу татварын буцаалтад хамрагдах цахилгаан автомашин/PHEV-ийн нэр төрөл цөөрсөнтэй холбоотойгоор автомашин үйлдвэрлэгчид болон борлуулагчид энэ төрлийн автомашины борлуулалт буурч байгаа талаар тайлан мэдээнүүд гарах болсон юм.

Дээр дурдсан хууль батлагдахаас өмнө АНУ-д бүрэн цахилгаан автомашин худалдан авсан тохиолдолд 7500 ам.долларын татварын буцаан олголт авах боломжтой байсан бол хууль батлагдсанаар зарим брэндийн автомашинууд энэ хөнгөлөлтөөс хасагджээ.

Kia EV6 Vs Hyundai Ioniq 5: Who Wins The On-Paper Battle? | Carscoops

Ийнхүү хасагдсан загваруудын тоонд хэрэглэгчдийн хамгийн ихээр сонирхдог Kia EV6 болон Hyundai Ioniq5 загварууд багтсанаар тэднийг сонирхох хэрэглэгчдийн тоо эрс буурсан аж. Харин нөгөө талд үүнтэй зэрэгцэн, 2023 оны шинэ загварын Prius гэх мэт хосолмол хөдөлгүүрт автомашины эрэлт нэмэгджээ.

Жишээлбэл, автомашины технологийн талаар дагнан бичдэг сэтгүүлч Том Макпарланд руу уншигчид урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр их санал хүсэлт явуулж, шинэ загварын Prius-ийг өөр бусад хосолмол хөдөлгүүрт машинуудтай харьцуулсан болон өмнөх загварын Prius-үүдтэй харьцуулсан нийтлэл бичихийг хүсэх болсон байна. Мөн Honda Odyssey загварын гэр бүлийн автомашин зах зээл дээр олдоц сайтай байсаар байтал хосолмол хөдөлгүүртэй Toyota Sienna minivan авахаар 9-12 сар хүлээж чадна гэсэн хүмүүс ч их байгаа аж.

2023 Toyota Sienna Review, Pricing, and Specs
Toyota Sienna minivan

Toyota корпораци цаг үеийн чиг хандлагатай нийцүүлэн бүрэн цахилгаан хөдөлгүүрт bZ4X загварыг хэрэглэгчдэд санал болгосон нь төдийлөн сайн борлогдохгүй байгаа бол PHEV ангиллын RAV4 Prime загвар нь хэрэглэгчдийн дунд эрэлт ихтэй байна. Гэвч тус компани олон жилийн турш “асуудалгүй явж байгаа зах зээлийг хөндлөнгөөс оролцохгүй жамаар нь явуулах” бүтээгдэхүүний стратеги баримталж ирсэн тул борлуулалт сайтай хэвээрээ байгаа хосолмол хөдөлгүүрт автомашины загварууддаа түлхүү анхаарсан хэвээр байх бололтой.

2021 Toyota RAV4 Prime Review: A 302-HP Plug-In Hybrid That Changes the  Crossover Game
RAV4 Prime

Ирээдүй хэдийгээр цахилгаан хөдөлгүүр шаардаж байвч, өнөөдөртөө хэрэглэгчид хосолмол хөдөлгүүрт автомашин илүү их хүсч байгаа тул зах зээлийнхээ шаардлагыг дагах нь зүй ёсны асуудал юм.

Эх сурвалж: jalopnik

“Сурч боловсрох эрх, дотуур байр” үндэсний II зөвлөгөөн боллоо
“Сурч боловсрох эрх, дотуур байр” үндэсний II зөвлөгөөн боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.