Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг бут ниргэсэн гэж Москва мэдэгдэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг бут ниргэсэн гэж Москва мэдэгдэв

Two damaged US-made Humvee vehicles in Russia's Belgorod region

/2023.05.24/: Украины нутгаас нэвтэрсэн зэвсэгт босогчдыг бут ниргэсэн гэж Москва мэдэгдэв.

Өнгөрсөн жил Орос хөрш Украин руу халдсанаас хойшхи хамгийн том хил дамнасан дайралтуудын нэг болох Белгород мужийн хилийн бүс нутаг даваа гарагт халдлагад өртсөн юм.

Дараа нь Орос улс АНУ-д үйлдвэрлэсэн Humvees цэргийн машинуудын эвдэрч орхигдсон зургуудын зургийг нийтэлжээ.

АНУ "ОХУ-ын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг ямар нэгэн байдлаар дэмжээгүй. Энэ дайныг хэрхэн явуулах нь Украины асуудал" гэж мэдэгдэв.

Хилийн ойролцоох Белгород хотын тосгоныг дайралтад өртсөний дараа иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Халдлага үйлдэгч босогчид болох 70 хүнийг устгасан гэж ОХУ мэдэгдээд байгаа бөгөөд тэд Украины иргэд байсан гэжээ.

Гэвч Киев үүнд оролцоогүй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцдэг Оросын хагас цэрэгжсэн хоёр бүлэглэл дайралтын ард байгаа гэж мэдэгдээд байгаа юм.

Даваа гарагийн босогчдын дайралт Москваг терроризмын эсрэг ажиллагаа зарлахад хүргэж, эрх баригчдад харилцаа холбоо, хүмүүсийн хөдөлгөөнийг дарах тусгай эрх мэдэл олгоод байна.

A wrecked vehicle with the words "for Bakhmut" written in Russian on the side

Белгород мужид болсон байлдааны ажиллагааны талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Украины үндсэрхэг бүлгийн нэг хэсэг халдлага үйлдэхээр нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн. Украйны террористууд гэж тодорхойлсон олон арван хүмүүсийг их буу, агаарын цохилтоор устгасны зэрэгцээ үлдсэн дайчдыг Украины хил рүү буцаасан гэв.

Харин Украины албаныхан халдлага үйлдэгсдийг Оросын Либерти Легион болон Оросын сайн дурынхны корпус (RVC) гэх бүлгүүдийн оросууд байсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

“МИАТ“ ТӨХК-ийн орон нутагт нислэг үйлдүүлэх талаарх зэрэг 33 асуудлыг хэлэлцэж байна
“МИАТ“ ТӨХК-ийн орон нутагт нислэг үйлдүүлэх талаарх зэрэг 33 асуудлыг хэлэлцэж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.