/2023.05.19/: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Долоогийн бүлгийн (Их 7)" дээд хэмжээний уулзалтад оролцохоор Японд биечлэн очино гэж албаны хүн мэдэгдэв.
Гурав хоногийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад Украины дайн багтаж байгаа бөгөөд удирдагчид Украиныг дэмжиж нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж, ОХУ-ын дайныг санхүүжүүлэх, нийлүүлэх чадавхийг хаах шинэ арга хэмжээг танилцуулах төлөвтэй байна.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард Москва Украинд бүрэн хэмжээний дайралт хийснээс хойшхи Зеленскийн Ази тивд хийсэн анхны айлчлал нь сөрөг довтолгооноос өмнө барууны түншүүдээсээ цэргийн дэмжлэг авахыг эрэлхийлсээр байгаа үед тохиож байна.
G7-ийн гишүүн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ нь Украины хамгийн том дэмжигчид юм.
Эх сурвалж: CNN