БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймагт ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Төв аймагт ажиллаж байна

/2023.05.19/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодолго”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ орон нутагт албан томилолтоор ажиллаж байгаа.

Өнөөдөр Төв аймагт ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчид болон орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, ажлын явц танилцаж байна.

Үргэлжлүүлэн ойжуулалтын талбайд ажиллана.

Төв аймаг 2030 он хүртэл нийт 20 сая мод тарихаар төлөвлөсөн. 2022 онд 1,2 сая мод тарьсан. Энэ жил мөн хэмжээний мод тарих, тарьсан модоо ачлан ургуулах ажлыг зохион байгуулж байна. Ойжуулалт 6 суманд 208,5 га талбайд хийгджээ.

Эрдэнэ, Батсүмбэр, Жаргалант сумдад нийт 58,8 мян.га талбайд хортон шавжийн судалгаа хийж, 2,8 мян.га талбайд тэмцлийн ажил явуулаад байна.

Өнгөрсөн онд байгалийн дагалт баялаг ашиглах буюу 4 суманд самар түүх ажил явуулж 2,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Бүтээн байгуулалтын төслүүдэд КОЙКА-тай хамтрах талаар хэлэлцлээ
Бүтээн байгуулалтын төслүүдэд КОЙКА-тай хамтрах талаар хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.