Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийг өргөтгөх ажил өнөөдөр эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийг өргөтгөх ажил өнөөдөр эхэллээ

IMG 5059

/2023.05.17/: Чингэлтэй дүүргийн 170 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх улсын төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 давхар, нийт 6182 м/кв талбай бүхий Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг өнөөдөр эхлүүллээ.

IMG 5117

Тус барилгын шав тавих арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Н.Нямсүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга, дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилчид оролцлоо.

IMG 5188

Тус барилга:

  • В1 ДАВХАР: Ариутгал, угаалга, зоорийн өрөө, ажилчдын хувцас солих, эмнэлгийн хог хаягдал, цахилгаан, дулааны щит, ханын хүчилтөрөгчийн систем
  • 1-Р ДАВХАР А хэсэг: Хэвтэн эмчлүүлэх, гарах үйлчилгээний хэлтэс, эмийн сан, угтах үйлчилгээ, даатгал, цахим бүртгэл, өлгүүр
  • 1-Р ДАВХАР Б хэсэг: Хүлээн авах, яаралтай тусламж, травмпункт, тусгаарлах, дүрс оношилгоо /рентген, компьютер томографийн өрөө/
  • 2-Р ДАВХАР: Оношилгооны хэсэг-дуран, тархи, зүрх, хэвлийн хэт авиан оношилгоо, лаборатори, хими эмчилгээ, гемодиализ
  • 3-Р ДАВХАР: Хагалгааны блок, хүүхэд болон насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг
  • 4-Р ДАВХАР: Гал тогоо, эмнэлгийн алба /ЭЭО, чанар, даатгал, халдвар судлагч, дүн бүртгэл/ мэдээллийн технологич, сервер, төгсөлтийн дараах сургалтын алба, ЭМД-ийн архив
  • 5-Р ДАВХАР: Сэргээн засах уламжлалт эмчилгээний тасаг
  • 6-9-Р ДАВХАР: Гэмтэл, мэс засал, мэдрэл, хүүхэд, сэргээн засах, уламжлалт, дотрын хэвтэн эмчлүүлэх тасгууд /1 давхарт 38-48 ортой/ давхарт тус тус байрлахаар төлөвлөсөн аж.
Малын удмын сангийн үндэсний төвд 9,641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна
Малын удмын сангийн үндэсний төвд 9,641 толгой мал, амьтан бүртгэлтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.