Б.Жавхлан: Есдүгээр сард Евро бондын 420 сая долларыг төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Есдүгээр сард Евро бондын 420 сая долларыг төлнө

/2023.05.17/: Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

"Хэд хоногийн өмнө удаа дараа гаргасан өөрийнх нь хүсэлтээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулыг ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдөр Засгийн газрын шийдвэрээр ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

Хөгжлийн банкны хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд амаргүй хугацааг туулж ирлээ. Жилийн өмнө энэ банк дампуурахад бэлэн болчихсон байсан. Жилийн хугацааны үр дүнд тус банкны үйл ажиллагаа хамаагүй дээшилсэн. Одоо дампуурах эрсдэл бүрэн арилсан. Одоо есдүгээр сард төлөгдөх евро бондын 420 сая долларын даваа байна. Энэ хугацаанд чанаргүй зээлийн үлдэгдлүүдийг төлүүлэх ажиллагаа явагдаж байна.

Засгийн газраас Хөгжлийн банкны хүндрэлт асуудлуудыг шийдвэрлээд оны эцсээр Хөгжлийн банкны тэнцлийг дахин сайжруулаад аудитлаад цаашид хуулийн хүрээнд хөгжлийн санхүүжилт хийдэг банк болох боломжийг бүрдүүлнэ.

Х.Булгантуяа: Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ
Х.Булгантуяа: Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.